300.mn Япон автомашины дуудлага худалдааны вэбсайтын үйлчилгээний нөхцөл
- Ерөнхий зүйл Энэхүү үйлчилгээний нөхцөл ("Нөхцөл") нь 300.mn ("Вэбсайт")-д бүртгүүлж, ашиглахтай холбогдох, эрх, үүргийг тодорхойлно. Бүртгүүлснээр хэрэглэгч энэхүү Нөхцөлийг бүрэн зөвшөөрч буйд тооцогдоно.
- Үйлчилгээний хамрах хүрээ 300.mn нь худалдан авагч, худалдагч нарыг холбох цахим автомашины дуудлага худалдааны платформ бөгөөд дараах үйлчилгээг үзүүлнэ:
- Худалдан авагчдад дуудлага худалдаанд оролцох боломж олгох
- Худалдагчдад автомашинаа зарах боломж бүрдүүлэх
- Төлбөрийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх
- Автомашины түүх, үнэлгээг, гаднын эх сурвалжаас баталгаажуулалт
- Хэрэглэгчийн эрх, үүрэг
- Хэрэглэгч нь өөрийн үнэн зөв мэдээлийг ашиглан бүртгүүлнэ.
- Хэрэглэгчийн мэдээллийг төрийн ХУР болон ДАН системийг ашиглан баталгаажуулах ба энэхүү баталгаажуулалтыг хийснээр, хэрэглэгч системийг ашиглан дуудлага худалдаанд оролцох урьдач нөхцөл бүрдэнэ.
- Дуудлага худалдаанд оролцоход шаардагдах аливаа үйлчилгээний шимтгэлийг бүрэн төлсөн байх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь дуудлага худалдаа зарлагдсан автомашины талаарх мэдээллийг бүрэн нягталж шалгасан байх үүрэгтэй.
- Хэрэглэгч нь машины талаарх аливаа мэдээллийн үнэн зөв эсэхийг баталгаажуулахыг шаардах эрхтэй.
- Хэрэглэгчийн дуудлага худалдаанд санал болгосон үнэ нь хууль ёсны гэж тооцогдох ба буцаах боломжгүй байна.
- Худалдагчийн эрх, үүрэг
- Борлуулагч автомашиныхаа бодит байдалтай нийцсэн үнэн зөв мэдээлэл оруулна.
- Худалдагч автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй.
- Дуудлага худалдаанд зарагдсан автомашиныг худалдан авагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.
- Үйлчилгээний хураамж ба төлбөр
- Худалдан авагч нь дуудлага худалдаанд өөрийн үнийн саналыг өгөхийн тулд үйлчилгээний хураамж болох Шимтгэл төгрөгийн хураамжийг төлсөн байна.
- Хэрэглэгч нь дуудлага худалдаанд ялалт байгуулсан бол тухайн автомашины үнийн дүнгийн …. %-ийн төлбөрийг 72 цагийн дотор манай байгууллагын дансанд байршуулна. Улмаар тухайн автомашин нь тээврийн компаниар ачигдах үед төлбөрийн …%-ийг, Монгол улсын хил дээр ирэх үед үлдэгдэл …%-ийг тус тус төлөх үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэгч болон борлуулагч нь тухайн автомашины гаалийн татвар, тээврийн зардал зэрэг аливаа татвар хураамжийг хариуцахгүй болно.
- Баталгаа, хариуцлагын хязгаарлалт
- Вэбсайт нь манай компаниар баталгаажсан аливаа борлуулагчийн хэлцлийн урьдач нөхцлийг мөрдүүлж ажиллана.
- Вэбсайт нь гуравдагч этгээдийн аливаа үйлдэл, автомашины чанар, нөхцөл байдлын талаар хариуцлага хүлээхгүй.
- Хэрэглэгчийн мэдээлэл ба нууцлал
- Вэбсайт нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хамгаална.
- Гуравдагч этгээдэд хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулахгүй.
- Үйлчилгээний өөрчлөлт ба цуцлалт
- Вэбсайт нь аливаа нөхцөлийг өөрчлөх, шинэчлэх эрхтэй.
- Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн бол дансыг хаах эрхтэй.
- Хууль эрх зүйн зохицуулалт
- Энэхүү нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.
- Гарсан аливаа маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрэх боломжгүй тохиолдолд Монгол Улсын шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
- Холбоо барих мэдээлэл Хэрэв танд нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбоо барина уу:
300.mn Имэйл: info@300.mn Утас: +976-91011195 Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7-р хороо, 103-36 тоот